top banner

Тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


2018-04-15 10:24:13
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 4 сарын 15, Адъяа гараг. Билгийн тооллын 29, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Монгол брэнд