top banner

Сагсай суманд нийт төлийн 30,8 хувь нь хорогджээ


2018-04-15 17:17:19
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд гарсан нийт төлийн 30,8 хувь нь хорогдсон байна. Одоогоор 58561 толгой хээлтэгчээс 40499 төл бойжоод байгаа ажээ.

Төлийн хорогдолд тус сумын мал төллүүлдэг гол нутаг болох Даянд хаваржилт хүндэрсэн нь нөлөөлжээ. Сагсай сумын Засаг дарга С.Хонаевын тайлбарласнаар тус нутагт өнөөдрийн байдлаар 547 өрхийн 100,4 мянган толгой мал хаваржиж байгаа ба цас их орж, мал бэлчих боломжгүй байдалтай байгаа гэнэ.  

Харин аймгийн хэмжээнд 395813 толгой төл бойжиж, мал төллөлт 46,4 хувьтай, төл бойжилт 93,2 хувьтай байна.  

Үүнээс Алтай, Булган, Ногооннуур, Сагсай, Толбо сумдад оны эхэнд тоологдсон нийт хээлтэгчийн 55,4-75,4 хувь нь, Дэлүүн сумд 24,1 Бугат сумд 27,1, бусад сумдад 40-44 хувь нь төллөсөн гэсэн мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгөөд байна.

Ө.Нурболат


Сурталчилгаа
Монгол брэнд