top banner

Их аварга Д.Дагвадорж “Их Монголын Хүчтэн дэвжээ”-ний тэргүүн болов


2018-04-16 14:26:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шинэ Өвөрхангай” төслийн нээлтэд зориулсан бөхийн барилдааны үеэр Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн дэвжээ”-ний тэргүүнээр Асашёорюү Д.Дагвадорж сонгогдон, тамгаа гардаж авав.
Энэхүү үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн ням гарагт Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо болжээ. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, улсын заан Н.Жаргалбаяр 7 даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, Улсын гарьд Б.Гончигдамба 6 даван үзүүрлэв.
Харин их шөвөгт аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар шалгарсан байна. Уг барилдааны түрүү бөхийг 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

Д.Өлзий

Монгол брэнд