top banner

“Хүрэл тулга-2018” уралдааны Гран при шагналыг Ховд, Баянхонгор аймгийн сурагчид хүртэв


2018-04-16 15:26:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн ордон, Д. Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль хамтран зохион байгуулдаг өсвөрийн авьяастны "Хүрэл тулга-2018" улсын уралдааны шилдгүүд тодорлоо. 

Уг наадамд 56 сурагч оролцсоноос ахлах насны ангилалд Гран при шагналыг Ховд аймгийн Дөргөн сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч М.Дэвээжаргал хүртэв. Энэ насны ангилалд тэргүүн байрт Дархан хотын ЕБС-ийн 18-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Марал, дэд байрт ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сөнид Баруун хошууны Монгол дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Аялгуу, гуравдугаар байрт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Мөнхзул, тусгай байрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Б.Сүхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Мөнхцэцэг нар шалгарчээ.
Дунд насны ангилалд Грани при шагналыг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч А.Жадамба хүртэж, тэргүүн байрт Орхон аймгийн ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч Н.Хулан, дэд байрт ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сөнид Баруун хошууны Монгол дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч Э.Судар, гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн “Үй Цай” сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Наранцэцэг, тусгай байрт Өвөрхангай аймгийн төвийн ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Д.Дэрэм, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Бат-Оргил нар тус тус шалгарчээ.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ


Монгол брэнд