top banner

Зээрийн сүргийг нутагшуулахаар өвс тэжээл тавьж өгч байна


2018-04-16 15:30:05
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт 70 жилийн дараа цагаан зээрийн сүрэг дахин орж ирсэн бөгөөд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан эсргийлэх зорилгоор зээрээс дээж материал авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит явуулж шинжлүүлэхэд шүлхийн вирүсийн ген илрээгүй эрүүл гэсэн дүгнэлт гарчээ.

Зээрийн сүрэг Их-Уул сумын нутаг Начингийн ар гэдэг газар тогтсон гэнэ. Цагаан зээрийн сүрэг байршиж байгаа газарт тандалт хийж биотехникийн арга хэмжээ авч өвс тэжээл тавьж өгсөн бөгөөд чоно болон бусад амьтны идэш тэжээл болохоос хамгаалах арга хэмжээ авч ажиллах зөвлөмжийг цагаан зээрийн байршиж болох тойргийн сум болох Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Түнэл, Рашаант сумдын Засаг дарга нарт аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөвлөмж хүргүүлсэн байна.
Зээрийн сүрэгт 30 зээр байсан боловч нэгийг шинжилгээнд хоёр зээрийг чоно идсэн өнөөдрийн байдлаар 27 зээр байгаа ажээ.

Б.Гантуяа 

Сурталчилгаа
Монгол брэнд