top banner

Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан бүтээлээ хүргэнэ


2018-04-16 15:55:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлд түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
Энэ удаад түүний "U film" уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл "Ангарагаас ирсэн эмэгтэй" 18+ модерн драм жүжгийг ирэх сарын 4-17-ны өдрийг хүртэл "АСЕМ ВИЛЛА"-д үзэгчдэд хүрэх юм. Тус жүжгийг дан эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг бүтээж буйгаараа онцлогтой. 
Жүжгийн зохиолыг Р.Эмүжин, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри, жүжгийн гол дүр Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тогложээ. 
Ж.Болор


Монгол брэнд