top banner

Нийгмийн даатгалын үйлчилгээг нэг цэгээс хүргэж эхэллээ


2018-04-16 16:35:30
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ "Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд нэг давхартаа тохижилт  үйлчилгээ хийж  орлого, шимтгэл, тэтгэмж, архив, эрүүл мэнд, тэтгэвэр олголт зэргийг нэг цэгээс хүргэж эхэлсэн" гэдгийг Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам мэдээллээ.
Хөвсгөл аймаг энэ оныг "Ахмад настанаа дээдлэх жил" болгон зарласан нэрлэсэн жилийн хүрээнд ахмадууд, тэтгэвэр авагчдад энэ оны хоёр сарын нэгнээс сар бүрийн нэгэнд тэтгэвэрийг  тогтмол олгож эхэлсэн нь үйлчлүүлэгч ахмадуудын талархал хүлээсэн арга хэмжээ болжээ. Тус аймгийн хэмжээнд 17640 тэтгэвэр авагч сард 5,3 тэрбум, жилд 63,6 тэрбум төгрөгийг авч байна. Мөн энэ оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Малчин даатгуулагчид 1800 орчим малчид хамрагдах судалгаа гарснаас 323 малчин тэтгэвэрээ тогтоолгоод байгаа ажээ.
Б.Гантуяа

Монгол брэнд