top banner

“Авьяас” уралдаан бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна


2018-04-16 16:47:56
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас” уралдаан энэ жил бүсчилсэн хэлбэрээр болж байна. Зүүн бүсийн сумдынх энэ амралтын өдрүүдээр Малчин суманд болсон бол баруун бүсийн сумдынх
энэ сарын 24-25-нд Ховд суманд, харин төвийн бүсийнх энэ сарын 28-29-нд Улаангомд болох аж.

Бүсийн уралдаанд эхний гурван байр эзэлсэн хүүхдүүд ирэх сарын 5-6-ны өдрүүдэд аймгийн төвд ирж сүүлийн шатанд өрсөлдөх юм байна.
"Авьяас уралдаан нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн авьяасыг бага наснаас нь нээх, гоозүйн мэдрэмжтэй болгох, орчин үе болон сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг тал бүрийн ач холбогдолтой. Жил ирэх тусам энэ уралдаан ширүүхэн өрсөлдөөн дунд өрнөх болсон. Энэ жил бүсийн хэмжээнд шалгарсан шилдэг, авьяаслаг хүүхдүүдийн дунд сүүлийн шатны нэгдсэн шаргаруулалт болохтой холбоотой оролцогчдоос ихээхэн бэлтгэл, сургуулилт, хичээл зүтгэл, авьяас шаардаж байгаа" хэмээн аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Т.Батнавч хэллээ.
Б.Батхүү

Монгол брэнд