top banner

Замын сангийн хөрөнгөөр 14 нэр төрлийн ажил хийнэ


2018-04-16 16:57:13
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Энэ онд Замын сангийн 240 орчим сая төгрөгийн хөрөнгөөр 14 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн байна.

Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор авто зогсоол, хурд сааруулагч байрлуулахаар болжээ. Тодруулбал, Улаангом сумын 3, 9-р цэцэрлэг, Цогцолбор 1, 2-р сургууль, Ерөнхий боловсролын 4, 6-р сургууль орчмын авто замд хурд сааруулагч байрлуулах юм байна. Үүнээс гадна Цогцолбор нэгдүгээр сургууль болон 8, 10-р цэцэрлэгийн гадна талд авто зогсоол барих аж.


Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь сумын Намирын голын модон гүүрийг шинэчлэх, Гашууны голын гүүрийн засварын ажил хийгдэх юм. Мөн урин дулаан цагт иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг Увс нуур чиглэлийн болон Ахмадын сувилал, Ховд сумын Гоожуурын хүрхрээ чиглэлийн замын зарим хэсгийг засварлахаар тендер шалгаруулалт зарлаад байна. Энэ сардаа багтаж гүйцэтгэгчийг сонгосны дараагаар ирэх сараас зам, гүүр засварын ажлууд эхэлнэ гэдгийг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Билгүүн мэдээллээ.
Б.Батхүү

Монгол брэнд