top banner

Барилга, байгууламжид хяналт тавих ажлын хэсэг томилогдлоо


2018-04-16 20:30:00
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 01-А/128 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахаар ажлын хэсэг байгуулагдан, барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга, байгууламжид хяналт шалгалт хийх, зөрчилтэй барилгын зөрчлийг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажил эхэллээ.

Аймгийн хэмжээнд барилгын ажил нь эхэлсэн 60 объект байгаагаас зөрчилтэй 17 барилга байгууламж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа судалгааг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас урьдчилсан байдлаар гаргажээ.

Өнгөрсөн 7 долоо хоногт ажлын хэсэг хуралдаж 4 бүлэгт хуваагдан зөрчилтэй барилгуудад хяналт шалгалт хийх, хэвийн үйл ажиллагаатай барилгуудад хууль, аюулгүй ажиллагааг хангуулах чиглэл өгөх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх шийдвэрийг гаргаж өнөөдрөөс тус ажлыг эхлүүлжээ.

Хяналт, шалгалт болоод зөвлөн туслах үйлчилгээг 14 хоногийн хугацаанд хэрэгжүүлж нэгдсэн дүнг гаргаж энэ хугацаанд хэрхэн ажилласан талаар нэгдсэн мэдээллийг өгнө гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Ганбаяр мэдэгдлээ.
 
Л.Отгонбаатар


Монгол брэнд