top banner

Хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг түр зогсоожээ


2018-04-17 08:52:44
Зураг
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үйл явцыг түр зогсоохоор шийдвэрлэжээ. Тэрээр ням гарагийн орой үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхүүдтэй зөвлөлдөөд даваа гарагт ийм шийдвэр гаргасан тухай “Вашингтон пост” сонин мэдээлсэн байна.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Ийм хориг арга хэмжээ нэвтрүүлэх эсэхээ хараахан шийдээгүй байхад түүнийг албан ёсоор зарласан нь таагүй юм” гэж АНУ-ын төрийн тэргүүн зөвлөхүүддээ хэлжээ.
 
АНУ-ын эрх баригчид ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа тухай НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли дөрөвдүгээр сарын 15-нд мэдэгдсэн юм.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд