top banner

Пак Гын Хэ давж заалдахаас татгалзжээ


2018-04-17 10:56:10
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан болон төрийн нууцыг задруулсан зэрэг 16 зүйл ангиар 24 жил шоронд хоригдох ял сонсоод буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ давж заалдахаас татгалзсан тухай тус улсын шүүхийн албаны хүмүүс мэдэгджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Пак Гын Хэ давж заалдахаас татгалзаж буйгаа өчигдөр Сөүлийн төв дүүргийн шүүхэд мэдэгдсэн гэнэ. Тэрбээр анхан шатны шүүх хурлаас эхлээд шүүх үйл явцыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд “Шүүх шударгаар шүүхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгдэж байсан юм.

Гэхдээ Пак Гын Хэгийн эсэргүүцлээс үл хамаараад давж заалдах шатны шүүх хурал болох аж.

Энэ сарын 6-нд болсон шүүх хурлын үеэр түүнд мөн 18 тэрбум вон буюу 17 сая ам.долларын торгууль ногдуулсан билээ.
Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд