top banner

Бичил хиймэл дагуул хамтран бүтээнэ


2018-04-17 10:59:15
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Оросын "Главкосмос" компани, Москвагийн нислэг судлалын хүрээлэн болон Льежийн сансар судлалын төв (Бельги) хамтран бичил хиймэл дагуул бүтээхээр тохиролцсон байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Талуудын уулзалтын үеэр “CubeSat” хэлбэрийн сансрын жижиг аппарат хамтран зохион бүтээх, үйлдвэрлэх, хөөргөх төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Хамтын ажиллагааны хүрээнд Бельгийн мэргэжилтнүүд хэт улаан үелзэлд ажилладаг оптик төхөөрөмжийг боловсруулах бол Москвагийн нислэг судлалын хүрээлэн сансрын жижиг аппаратын үндсэн суурийг зохион бүтээж, үйлдвэрлэж, газар дээр турших аж. Харин "Главкосмос" компани ажлыг ерөнхийд нь уялдуулан зохицуулах, аппаратыг сансрын "Союз-2" пуужингаар тойрог зам руу хөөргөх асуудлыг хариуцах юм байна.
 
Одоогоор зөвхөн туршилтын загвар бүтээх асуудал яригдаж байгаа ажээ.
 
Лу.Батбаяр


Сурталчилгаа
Монгол брэнд