top banner

Зүүн бүсийн шалгаруулалтад 420 гаруй хүүхэд оролцжээ


2018-04-17 11:32:21
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас-2018” урлаг, уран бүтээлийн наадам энэ жил бүсчилсэн хэлбэрээр хоёр үе шаттай зохион байгуулагдаж байна.  Зүүн бүсийн эхний шатны шалгаруулалт Малчин суманд энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө.

А төрөл буюу урлаг, Б төрөл буюу уран бүтээл гэсэн хоёр үндсэн чиглэлийн тус бүр 10 төрлөөр зүүн бүсийн сумдын цэцэрлэг, сургуулийн 420 гаруй хүүхэд өрсөлдөж, шилдэгүүдээ шалгаруулжээ. Тухайн бүсэд Малчин, Өндархангай, Цагаанхайрхан, Зүүнхангай, Хяргас, Зүүнговь, Тэс, Баруунтуруун сумд хамрагдсан бөгөөд төгсгөлд нь ард иргэдэд зориулан тэмцээний алтан медальтнуудын нэгдсэн тоглолтыг Малчин сумын Соёлын төвд хийсэн байна.
“Авьяас” наадмын бэлтгэл ажил болон зохион байгуулалтыг Малчин сумынхан сайтар хангасан аж. Зүүн бүсийн наадмын эхний шатанд шалгарсан хүүхдүүд ирэх сарын эхээр Улаангомд ирж сүүлчийн шатанд төвийн болон баруун бүсийн шилдэгүүдтэй өрсөлдөх юм байна.
Б.Батхүү

Монгол брэнд