top banner

Малын хулгай илрүүлсэн нохой гар утасны хулгайчийг барьжээ


2018-04-17 12:18:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан “Уран” дуудлагатай немц овчарк гар утасны хулгайчийг  илрүүлжээ.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай нохойн хамт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байх үед тус дүүргийн 27 дугаар хороонд байрлах нэгэн эмнэлэгт гар утасны хулгайн хэрэг гарсныг илрүүлсэн байна. Иргэн У-ын “Samsung-S-6” гар утсыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай 25 настай, эмэгтэй Х хулгайлсан хэргийг харьяалах цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт үүрэг гүйцэтгэж байгаа. Үнэрч, мөрч ноход үүргээ онцсайн биелүүлж байгааг цагдаагийн байгууллагын ажилтнууд онцлон сайшааж байна.

Ж.Батсайхан

Сурталчилгаа
Монгол брэнд