top banner

"Сахалтай эмэгтэй" хочит Кончита Вурст ХДХВ-ийн халдвар тээгч гэдгээ нийтэд дэлгэв


2018-04-17 12:44:14
Зураг
ВЕНА. /Спутник/. ХДХВ-ийн халдвар тээгч бөгөөд “нэлээд хэдэн жилийн турш” тууштай эмчилгээ хийлгэж байгаагаа “Eurovision” дууны тэмцээний ялагч, Австрийн дуучин Кончита Вурст нийтэд дэлгэлээ.

“Спутник” агентлагийн мэдээлснээр, дэлхий дахинд “сахалтай эмэгтэй” гэх хочоороо алдаршсан 29 настай К.Вурст өчигдөр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ “Би уг нь энэ нууцаа ингэж нийтэд дэлгэх бодолгүй явсан. Гэвч миний хуучин найз залуу энэ талаар нийтэд дэлгэнэ гэж намайг сүрдүүлэх болсон. Би хэн нэгний сүрдүүлэгт автаж явахгүйн тулд энэ тухайгаа өөрөө нийтэд дэлгэж байна” гэжээ. Мөн К.Вурст “Тууштай эмчилгээ хийлгэсний ачаар вирусийг дарангуйлж чадсан. ХДХВ-ийн халдвар тээгч гэдгээ би өнөөдөр нийтэд дэлгэж байгаа нь халдвар тээгч бусад хүн бусдын бүдүүлэг ааш, сүрдүүлэгт цаашид автаж явахгүй байхад тус болж магадгүй юм” гэж хэлсэн байна.

“Сахалтай эмэгтэй” нь 2014 оны “Eurovision”-д түрүүлснээр дэлхий дахинд алдаршсан нэгэн билээ.


Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд