top banner

Энэ жил 1146 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө


2018-04-17 14:57:14
Зураг
  Увс /МОНЦАМЭ/. Энэ жил Увс аймгаас ерөнхий боловсролын 17 сургуулийн 1146 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн 2-р сарын 10-аас эхэлж, өчигдөр буюу энэ сарын 16-нд өндөрлөлөө. Бүртгэлийн дүн мэдээг нэгтгэн энэ сарын 25-ны дотор Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх юм байна.
“Аймгийн БСУГ-аас 12-р анги төгсөгчдийн ЭЕШ-ын оноонд ахиц гаргах, улсын хэмжээний онооны түвшинг ахиулах, шалгалтын бэлтгэлийг хангуулах чиглэлээр энэ жил онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, ЭЕШ-ын загварын дагуу урьдчилсан сорилыг хоёр удаа авсан. Энэхүү сорил нь 12 дугаар ангийн сурагчдыг хичээл сонголт, мэргэжил сонголтоо зөв хийхэд нөлөөлөөд зогсохгүй, ЭЕШ-таа амжилттай өгөхөд үр дүнгээ өгөх юм” хэмээн аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр хэллээ.
Ямартай ч төгсөх ангийн сурагчид хичээл сонголтоо хийж, ЭЕШ-ын бэлтгэлээ базааж байна. Урд жилүүдийг бодвол төгсөгчдөд сорилго хэлбэрээр шалгалтанд орох мэдлэгийг урьдчилан эзэмшүүлсэн нь сайшаалтай байна.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд