top banner

Бостоны марафоны аврагаар Америк болон Японы иргэд тодорчээ


2018-04-17 15:03:53
Зураг
БОСТОН. /Си-Эн-Эн/. Дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн алдартай марафон гэгддэг Бостоны марафоны эмэгтэйчүүдийн төрөлд америк хүн, эрэгтэйчүүдийн төрөл япон хүн түрүүлжээ.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, 122 жилийн түүхтэй Бостоны марафонд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тус хоёр улсын тамирчид анх удаагаа түрүүлсэн байна.

Өчигдөр болсон 122 дахь удаагийн марафоны эмэгтэйчүүдийн төрөлд Америкийн холын зайн гүйлтийн тамирчин, олимпийн хошой аврага Дезире Линден бороо, салхийг сөрөн түрүүлсэн байна. Өдгөө 34 настай тэрбээр энэ марафонд анх удаагаа түрүүлсэн нь энэ аж.

Тэгвэл энэ марафоны эрэгтэйчүүдийн төрөлд Японы төрийн албан хаагч Юки Каваүчи Кенийн холын зайн гүйлтийн тамирчин бөгөөд уг марафоны өнгөрсөн оны аврага Жеффри Кируи-г гүйцэж түрүүлснээр нэгдүгээр байрт орсон байна.

“Бороо, салхитай байсан нь намайг энэ уралдаанд түрүүлэхэд хамгийн их нөлөөллөө” гэж өдгөө 31 настай Ю.Каваүчи хошигнон ярьжээ.
 
Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд