top banner

Цахар судлалыг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэв


2018-04-17 15:58:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр ӨМӨЗО-ны Цахар судлаачдыг хүлээн авч уулзлаа.

Судлаачид Монгол орон даяар тархан суурьшсан Цахар үндэстнүүдийн аж амьдралыг судалж, “Дэлхийн цахарууд” хэмээх ном бүтээхээр төлөвлөж байгаа аж. Монгол Улсын тухайд Архангай, Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг аймагт цахрууд ажиллаж, амьдарч байгаа бол дэлхий дахинаа Өвөрмонголын аймаг, хошуу болон Улаан-Үд гэх мэт газарт цахар үндэстэн байгааг судлаачид олж тогтоожээ.
ӨМӨЗО-ны судлаачид БНХАУ-ын дарга Си Жиньпиний “Нэг зам-Нэг соёл” бодлогын хүрээнд Цахар судлалыг хөгжүүлэхэд салбарын сайд Ц.Цогзолмааг бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсч, соёлын газруудтай холбож өгөх санал хүсэлтээ уламжиллаа. Цаашлаад энэ ажил амжилттай болбол Цахарын өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой байгаа аж.
Энэ уулзалтын үеэр бас нэгэн сонирхолтой санал тавьсан нь эрт дээр үеэс Ар монголчуудаас уламжлагдан ирсэн "Асарын наадам"-ын соёл уламжлалыг сэргээх талаарх яриа байлаа. Дээр үеийн хаад ноёд асар дороос соёлын өв, уламжлалаа үзэж сонирхдог. Зарим улс оронд одоо ч энэ соёл хэвээр хадгалагдсаар байгаа. Сонирхолтой нь, асар дор урлагийн бүтээл үзэж сонирхож байгаа нь өөрөө бас нэгэн соёлын өв уламжлал юм гэж Цахар судлаачид үзжээ. Тиймээс энэхүү өвийг олон улсад бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа ч соёл судлаачид салбарын сайдад онцлон хэллээ.

Сурталчилгаа
Монгол брэнд