top banner

Самар нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэж үзэж байна


2018-04-18 16:08:33
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Самрыг тогтмол хэрэглэх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэлээд бууруулдаг болохыг Шведийн эмч нарын явуулсан судалгааны дүн харуулжээ. Судалгааны ажлын тухай “EurekAlert” цахим хуудас мэдээлсэн байна.
 
Судалгаанд Шведийн 45-83 настай 60 мянган оршин суугч оролцжээ. Эмч нар оролцогчдын эрүүл мэндийн байдлыг 17 жилийн турш ажигласны дараа тэднээс хооллолт, амьдралын хэв маягийнх нь талаар мэдээлэл авчээ.  
 
Ажиглалт явуулах хугацаанд зүрхний шигдээсийн 4983 тохиолдол бүртгэгдсэнээс 917 нь амь насанд хүрэх аюултай байжээ. Түүнчлэн зүрхний дутагдлын 3160, зүрхний тосгуурын бүлэгнэлтийн 7550 тохиолдол бүртгэгдсэн байна.
 
Самранд дуртай хүмүүсийн зүрхний дутагдлаар өвчлөх эрсдэл 20 хувиар бага байгааг эрдэмтэд илрүүлсэн байна.Түүнчлэн самрыг сард нэгээс гурван удаа хэрэглэснээр зүрхний тосгуурын бүлэгнэлт болох тохиолдол 12-18 хувиар бага байдаг аж.

Самар нь зүрх судасны тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг болохыг эмч нар онцлон тэмдэглэж байна.
 
Э.Аянзаяа 

Монгол брэнд