top banner

Монголын багш Казахстаны их сургуульд урилгаар хичээл зааж байна


2018-04-20 12:13:41
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш, профессор Ж.Хиналган Казахстаны Павлодарын Улсын Багшийн Их Сургуулийн оюутнуудад хичээл зааж байна.

Тэрбээр тус сургуулийн захирал А.Нухын урилгаар очсон бөгөөд казах хэл, уран зохиол чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад энэ сарын 16-27-ны өдрүүдэд "Казах-Монгол хэлний харьцуулсан хэл зүй" сэдвээр 44 цагийн лекц унших аж.

Павлодарын Улсын Багшийн Их Сургууль болон Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн удирдлагууд 2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт багш, оюутан солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний судалгааны ажлууд хийх, нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулах зэрэг асуудлууд тусгагдсан байдаг байна.

Дараагийн ээлжинд Казахстаны багш нар Баян-Өлгийд ажиллаж, салбар сургуулийн оюутнуудад лекц унших ажээ.   
   

 Ө.Нурболат



Сурталчилгаа
Монгол брэнд