Хонконгийн Хөрөнгийн биржийн жагсаалтад орох журмыг хөнгөвчилнө

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-20 18:06:02
ХОНКОНГ. /ТАСС/. Энэ сарын сүүлчээр Хонконгийн Хөрөнгийн биржийн жагсаалтад бүртгүүлэх дүрэм журмыг хөнгөвчлөх гэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн томоохон компаниуд болон инновацийн компаниудыг олноор нь татах гэсэн зорилготой ажээ. Энэ тухай тус биржийн гүйцэтгэх захирал Чарльз Ли өнөөдөр мэдэгдлээ.
 
Түүний тодруулан хэлснээр, уг төлөвлөгөөний талаар 24-ний өдөр танилцуулах бол 30-ны өдрөөс шинэ журам хэрэгжиж эхлэх ажээ.
 
2017 оны дүнгээр IPO хийх буюу анхдагч зах зээл дээр хувьцаа гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээгээр Хонконгийн хөрөнгийн бирж тэргүүлэх байр сууриа Нью-Йоркийн болон Шанхайн хөрөнгийн биржүүдэд алдсан байна. Өмнө нь тус бирж 2009-2011 он болон 2015-2016 онд тэргүүлж байсан юм. Иймээс биржийн захиргаа дэлхийн өнцөг булан бүрээс шинэ компаниудыг татахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа нь энэ юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ