top banner

Лазерын их буугаар зэвсэглэх Америкийн десантын хөлөг онгоцыг усанд тавилаа


2018-04-22 14:08:36
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “USS Portland”  гэдэг десантын хөлөг онгоцыг зэвсэглэлд хүлээн авах ёслолын ажиллагаа Орегон муж улсын Портлэнд хотод боллоо. 
 
Уг хөлөг онгоц энэ зун Хавайн арлуудын орчимд болох Rimpac гэдэг олон улсын тэнгисийн цэргийн сургуулилтад оролцох ба үүний дараа хөлөг онгоцонд лазерын их буу суурилуулах ажээ. Өмнө нь лазерын их бууг тусгай хүчний Ponce хөлөг онгоцон дээр туршсан байна.
 
2014 онд Пентагоны төлөөлөгчид мэдэгдэхдээ “Ponce хөлөг онгоцон дээр лазерын их бууг суурилуулан туршсан бөгөөд нисгэгчгүй нисэх онгоцуудыг устгах зорилготой уг зэвсгийг зохион бүтээхэд 7 жилийн хугацаа зарцуулсан” гэж байсан юм.
 
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цахим хуудсанд бичсэнийг үзвэл, USS Portland хөлөг онгоц нь 800 тэнгисийн явган цэргийг тээвэрлэх хүчин чадалтай ба түүний тавцан дээр Sikorsky CH-53E Sea Stallion маркийн нисдэг тэргүүд болон MV-22 Osprey гэдэг тээврийн  онгоц /конвертплан/ байрлах аж.   
 Э.Аянзаяа 


Монгол брэнд