Умард Солонгост зам тээврийн ослын улмаас 30 гаруй хүн амиа алджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-23 12:38:51
БЭЭЖИН. /РИА Новости/. Умард Солонгост жуулчны автобус гүүрнээс унасны улмаас 30 гаруй хүн амиа алджээ. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Хятадын жуулчид байсан байна. Энэ тухай Хятадын ГХЯ-ны мэдээлснийг “Риа Новости” агентлаг уламжлав.

Осол өчигдөр орой Умард Солонгосын өмнөд нутгийн Хвэнхэ-Пукто мужид болжээ. Холбогдох албаны хүмүүс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Умард Солонгос дахь Хятадын ЭСЯ-ны ажилтан болон Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгчид ослын газар руу явсан байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ