top banner

Умард Солонгосын эсрэг явуулдаг суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсооно


2018-04-23 15:38:18
Зураг
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгостой залгаа хилийн дагуу суурилуулсан чанга яригчаар дамжуулан явуулдаг суртал ухуулгын нэвтрүүлгээ Өмнөд Солонгосын эрх баригчид даваа гарагаас эхлэн зогсооно гэж тус улсын Үндэсний БХЯ мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжилжээ. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх баасан гарагт эхлэх юм.
 
Ийм алхам авч хэрэгжүүлж байгаа нь хоёр Солонгосын цэргийн хурцадмал байдлыг намжаах, энхийн хэлэлцээ байгуулах уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой аж.
 
Чанга яригчаар дамжуулан Умард Солонгосын эсрэг хийх суртал ухуулгын нэвтрүүлгийг Өмнөд Солонгос улс 1963 онд явуулж эхэлсний хариуд Умард Солонгосын эрх баригчид мөн адил арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. 2015 онд талууд суртал ухуулгын нэвтрүүлгийг зогсоох тухай хэлэлцээр байгуулсан хэдий ч Умард Солонгос дөрөв дэх удаагийн цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Өмнөд Солонгосын эрх баригчид 2016 оны нэгдүгээр сард суртал ухуулга явуулдаг чанга яригчуудаа дахин ажиллуулж эхэлсэн байна.   
Э.Аянзаяа 

Монгол брэнд