top banner

Оросын эрдэмтдийн гарган авсан ДОХ-ын эсрэг эмийг клиник туршилтад оруулна


2018-04-23 15:50:20
Зураг
МОСКВА./ТАСС/. Хүний дархлал хомсдолын вирусын халдварыг эмчлэх зорилгоор Орос улсад гарган авсан эмийг удахгүй клиник туршилтад оруулах гэж байна. Энэ тухай ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах "Роспотребназдор" байгууллагын дарга Анна Попова Москвад болсон ХДХВ/ДОХ-ын асуудлаархи олон улсын VI бага хурлын үеэр мэдэгдлээ. 
 
“Роспотебназдор байгууллагын дэргэдэх Халдвар судлалын төв хүрээлэнд  ХДХВ-ын халдварын эсрэг генийн шинэ төрлийн эмчилгээ, молекулын вакцинжуулалтад зориулсан, зарчмын хувьд цоо шинэ эмүүдийг гарган авах ажил явагдаж байна. Вирусын эсрэг асар өндөр идэвхжилтэй “Динавир” гэдэг эмийг клиник туршилтад оруулах хугацаа ойртож байна” гэж А.Попова хэлсэн байна.
 
ХДВХ/ДОХ-ын асуудлаархи Дорнод Европ ба Төв Азийн орнуудын олон улсын  VI бага хурал Москва хотноо 4 дүгээр сарын 18-20-нд болсон байна. Бага хуралд 53 улсын 3000 орчим төлөөлөгчид оролцсон бөгөөд уг хурлыг НҮБ-ын дэргэдэх ХДВХ/ДОХ-той тэмцэх Нэгдсэн хөтөлбөр /UNAIDS/ ба Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Роспотребнадзор төрийн байгууллага зохион байгуулжээ.
Э.Аянзаяа 

Монгол брэнд