top banner

Түрээслэгч сонгон шалгаруулах зарлал


2018-04-23 16:09:01
Зураг
МОНЦАМЭ агентлагийн түрээслүүлэх талбайн танилцуулга:
Цайны газрын зориулалтаар:  МОНЦАМЭ агентлагийн байрны хагас подвальд байрлах 55,86 м.кв талбай бүхий цайны газар.
МОНЦАМЭ агентлагийн цайны газрыг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал:
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  • Түрээсэлж явуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2015, 2016, 2017 он)
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан)
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Талбай түрээслэх үнийн санал.
  • Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг
  • Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөр байршуулах боломжтойг нотлох баримт бичиг
  • Агентлаг орчмын цайны газруудын гаргаж буй хоолны жишиг үнээс ихгүй үнээр борлуулах тухай албан тодорхойлолт
Эд хөрөнгийн түрээслэх үнийн доод хэмжээ: Цайны газрын зориулалтаар түрээслэх 1м.кв-ын доод үнэ 8,000.00 /найман мянган/ төгрөг
Материалыг доорх хаягаар ирүүлнэ: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8,МОНЦАМЭ агентлагийн байр, 3 давхар 310 тоот өрөө, Тамгын газрын дарга Д.Отгонбаяр, утас: 266835
Материалыг 2018 оны 5-р сарын 14-ний өдрийн 10.00 цагаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2018 оны 05-р сарын 14-ний өдрийн 11 цагт нээнэ.


Сурталчилгаа
Монгол брэнд