top banner

Цөмийн туршилтын талбайд хяналт шалгалт явуулахыг Умард Солонгосын тал зөвшөөрчээ


2018-04-23 22:24:00
Зураг
МОСКВА. /ТАСС/. Цөмийн туршилтын талбайд хяналт шалгалт явуулахыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-д зөвшөөрчээ. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, тэрбээр АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Майкл Помпеотой уулзах үеэрээ энэ талаархи АНУ-ын хүсэлтийг хүлээн авсан байна.

Албан ёсны зөвшөөрлөө авсан АНУ Умард Солонгосын цөмийн объектуудын шалгах янз бүрийн алхмуудыг авч хэлэлцэж байгаа аж.

Цөмийн болон пуужингийн туршилт хийхгүй гэдгээ Ким Жөн Ун энэ сарын 21-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны чуулганы үеэр зарласан юм.
Э.Аянзаяа 

Монгол брэнд