top banner

Эрдэмтэд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх чадвартай шивээс зохион бүтээжээ


2018-04-24 17:01:21
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Хорт хавдрыг эрт үед нь оношлох чадвартай шивээсийг эрдэмтэд бүтээжээ. Судалгааны ажлыг “Sсience Translational Medicine” сэтгүүлд нийтэлсэн байна.

Тус шивээс нь зарим тохиолдолд хавдрын өвчлөлийг илтгэх цусны сийвэн дэх кальцийн хэмжээ ихсэх үзэгдлийг таньдаг бөгөөд хүний биед тодорхой өөрчлөлт явагдах үед өнгөө өөрчилснөөр яаралтай эмчид хандах болсны дохиог үзүүлэхэд тус дөхөм болдог аж. 
 
Судлаачид энэ аргыг хархан дээр туршиж үзсэн бөгөөд судалгаа амжилттай болжээ. Гэсэн хэдий ч тус арга нь бүх төрлийн хорт хавдрыг таних боломжгүй хэмээн судлаачид цохон тэмдэглэжээ.
Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд