top banner

Зохиосон, хэвлэсэн ном тус бүрээс номын сангуудад өгнө


2018-04-24 17:20:46
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Номын сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн “Номын сангийн заавал авах хувь”-ийг хэрэгжүүлэх, нийтийн номын сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор БСШУСЯ, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Талууд оюуны бүтээлийн архив, үндэсний хэмжээний ном хэвлэлийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор энэхүү санамж бичиг байгуулав. Өөрөөр хэлбэл, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолчид болон Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбооны гишүүдийн хэвлэсэн ном, уран бүтээлийн хоёр хүртэл хувийг үнэ төлбөргүй Үндэсний номын санд, хүүхдэд зориулсан ном, уран бүтээлээс хоёр ширхэгийг Хүүхдийн төв номын санд хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн орон нутгийн зохиолчдын хэвлүүлсэн бүтээлээс хоёр ширхэгийг орон нутгийн номын санд өгч, номын сангийн баазыг зузаатгах зорилго агуулж байна гэж БСШУСЯ-наас мэдээлэв.


Сурталчилгаа
Монгол брэнд