Хамгийн их өртэй ЕХ-ны гишүүн орнуудыг нэрлэжээ

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-25 11:10:57
БРЮССЕЛЬ. /КАЗИНФОРМ/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын засгийн газрын /улсын өр/ өрийн дундаж хэмжээ нь ДНБ-ний 81,6 хувь болж байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 83,3 хувьтай байжээ. Энэ талаарх мэдээллийг ЕХ-ны статистикийн байгууллага болох Евростат мягмар гарагт танилцууллаа.
 
Хамгийн их өртэй орнуудыг 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар жагсаавал Грек /178,6 хувь/, Итали /131,8 хувь/, Португал /125,7 хувь/, Бельги /103,1 хувь/, Испани /98,3 хувь/ улс эхний тавд орж байна.  Харин бага өртэй орнууд бол Эстони /9 хувь/, Люксембург /23 хувь/, Болгар /25,4 хувь/, Чех /34,6 хувь/, Румын /35 хувь/ болон Дани /36,4 хувь/ юм.
 
Евростат-ын мэдээллээр, ЕХ-ны гишүүн 28 орны өрийн дундаж хэмжээ 81,6 хувь, еврогийн бүсийн орнуудын хувьд 86,7 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээ бага зэрэг буурах хандлага ажиглагджээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ