СЗХ-ны 2017 оны тайланг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-04-25 11:55:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 60 тоот захирамжаар байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны даргын үйл ажиллагааны чиг үүрэгтэй холбоотой зарим асуудлыг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг долоо хоног хойшлуулж, дээрх ажлын хэсгийн дүгнэлттэй хамт хэлэлцэх зүйтэй" хэмээн үзэж горимын санал гаргав.

Ингээд горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжсэн юм. 

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ