top banner

Найман орны 100 гаруй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна


2018-04-25 16:56:46
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг Junior Chamber International (JCI) байгууллагаас анх удаагаа Монгол Улсад “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ олон улсын бизнес үзэсгэлэнг зохион байгуулах болжээ.

Ирэх сарын 02-04-нд “Хүннү молл”-д болох энэхүү үзэсгэлэнд Монгол, Япон, Солонгос, Тайвань, Хонг Конг, Герман, ОХУ, Италийн аялал жуулчлал, хууль эрх зүй, санхүү, барилга, уул уурхай, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах аж.

Мөн үзэсгэлэнгийн үеэр олон улсын зах зээл дээр хэрхэн бизнес эрхлэх талаар гадны томоохон компаниудын төлөөллүүд илтгэл тавихаас гадна бизнес сургалтууд, компаниудын уулзалт, Монгол үндэсний брэндүүдийг сурталчлах аялал, соёлын өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үзэсгэлэнд оролцсоноор дээрх гадаадын улс орнуудын бизнесийн орчинтой танилцахаас гадна хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд