top banner

Жижиг дунд бизнес эрхлэгчид 736 тэрбум рублийн нэмэлт орлого олно


2018-04-25 18:16:36
Зураг
МОСКВА. /ТАСС/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсны дүнд 2013-2018 онд Орос улсад жижиг, дунд үйлвэрлэлийн нийт нэмэлт орлого 736 тэрбум рубльд хүрнэ. Энэ тухай “Орос улсад Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эдийн засаг, нийгэм болон байгаль орчны салбарт нөлөөлөх үнэлгээ” судалгаанд дурджээ.
 
2017 онд жижиг дунд үйлдвэрлэл хамгийн их буюу 202 тэрбум рублийн нэмэлт орлого олсон бол 2018 оны жижиг дунд үйлдвэрлэлийн нэмэлт орлого 170 тэрбум рубльд хүрнэ гэж үзэж байна. Түүнчлэн 2013-2018 оны хугацаанд улсын төсвийн татварын нийт нэмэлт орлого 150 тэрбум рубльд хүрэх аж.
 
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах нь жилд 220 мянган ажлын байрыг бий болгох, 2013-2018 оны хугацаанд 400 гаруй тэрбум рублийн нэмэлт орлогыг ард иргэдэд авчрах боломжийг олгоно хэмээн тус дүн шинжилгээний материалд дурдсан байна.  
Э.Аянзаяа 

Монгол брэнд