Франц Кафкагийн “Хувирал” туужийг анх удаа тайзнаа амилуулна

Монголын мэдээ | Соёл урлаг
altankhuyag@montsame.mn
2018-04-25 21:03:59

|Улаанбаатар МОНЦАМЭ| Театрын нэгэн шинэ төрлөөр үзэгчидтэй уулздаг “Сартай уншлага” арга хэмжэээнэ удаа экзистенциалист зохиолч Франц Кафкагийн “Хувирал” туужийг “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч Ж.Тэгшзаяагийн орчуулгаар та бүхэнд хүргэх гэж байна. Өглөө сэрэхдээ үзэшгүй муухай шавьж болон өрөөндөө сэрэх Грегор Замза хэмээх залуугийн сэтгэлзүй, гэр бүлийн тухай өгүүлэх уг туужаар нийгэм, хүний оршихуй, сэтгэлийн гүнд нуугдаж байдаг харгис үнэнүүдийн талаар өгүүлнэ. Бодит болон бодит бус үйл явдлыг хослуулсэн энэ тууж одоогоос 102 жилийн өмнө анх хэвлэгдсэн бөгөөд үүнээс хойш шүүмжлэгч, судлаачид хэдэн зуун эссэ, анализ бичиж, өөр өөрийн таамгийг дэвшүүлсэн байдаг.



Энэ удаа “Хувирал” туужийг залуу жүжигчин Я.Билгүүнсар “Black box”театрт уншиж, морин хиилийн гунигтай, эрэмгий, түгшүүрт сэтгэлийн өнгүүд хоршино. Туужийн нэгээхэн хэсгийг модерн бүжгээр илэрхийлэх бөгөөд театрчилсан уншлага дуусахад орчуулагч Ж.Тэгшзаяа зохиолын талаар уншигч, үзэгчидтэй дэлгэрэнгүй яриа өрнүүлнэ.

Театрчилсан уншлага энэ сарын 28-ны бямба гаригт 19 цагаас болно. Тасалбарыг Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” ном дагалдана.
 
Б.Хуяг

Холбоотой мэдээ