top banner

Хятадад “үлэмж биет” шумуулыг илрүүлжээ


2018-04-27 11:19:51
Зураг
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Дэлгэсэн далавчны хэмжээ нь 11,15 см-т хүрдэг асар том шумуулыг Хятадын баруун өмнөд нутагт олж илрүүлсэн тухай "South China Morning Post" сонинд бичжээ.
 
“Үлэмж биет” уг шумуулыг Хятадын шавьж судлаач Жао Ли гэдэг хүн Сычуань мужид өнгөрсөн оны 8 дугаар сард олжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр уг шумуулыг дэлхий дээрх хамгийн том шумуул мөн гэдгийг батлахын тулд нарийвчлан судалсан байна. Уг шавьжны биеийн өргөн нь 5 см, дэлгэсэн далавчны хэмжээ нь 11 см-ээс илүү гардаг нь ердийн шумуулынхаас 10 дахин урт гэсэн үг юм. 
 
Хятадын баруун нутгийн Чэндү хотын Шавьжны музейн ажилтан Жао-гийн ярьснаар, үлэмж биет шумуулыг 5 дугаар сард болох үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд үзүүлэх гэнэ. Уг музейн цуглуулгад 40 гаруй орноос авчирсан 700 мянга гаруй төрлийн шавьж байдаг аж.
 
Э.Аянзаяа   
 
 


Сурталчилгаа
Монгол брэнд