top banner

"Шараваа-2018"-д 700 гаруй тамирчин оролцлоо


2018-04-30 21:22:37
Зураг
Төв /МОНЦАМЭ/. “Эх нутгийн иргэд” ТББ, "Төв аймгийн залуучуудын холбоо"-ноос хамтран ес дэх жилдээ  Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын нэрэмжит "Шараваа-2018" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Зуунмод суманд болж, Төв аймгийн 27 сумын 93 багийн 700 гаруй тамирчин оролцлоо.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын нэрэмжит тэмцээн жилээс жилд өргөжиж, өсвөрийн сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг, нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болсон байна. Өмнөх тэмцээнүүдэд байгаагүй өргөн хүрээтэй, олон тамирчид оролцлоо гэж зохион байгуулагчдын зүгээс онцлов.
 
Тэмцээнд  10-13 насны охидын ангилалд Г.Мягмарсүрэн ахлагчтай Алтанбулаг сум тэргүүлсэн бол Б.Ууганзаяа ахлагчтай Бүрэн сум, Д.Ану ахлагчтай Мөнгөнморьт сумд удаалав. Хөвгүүдээс Б.Төрболд ахлагчтай Алтанбулаг сум тэргүүлж, Б.Түвшинтөгс ахлагчтай 4-р сургууль, Б.Золзаяа ахлагчтай 5-р сургууль тус тус удаалав. Энэ ангилалын шилдэг тамирчнаар охидоос Алтанбулаг сумын Г.Мягмарсүрэн, хөвгүүдээс 4-р сургуулийн Б.Түвшинтөгс нар шалгарсан юм. 

14-15 насны охидын ангилалд А.Анужин ахлагчтай ХЦС 1-р баг, хөвгүүдээс Б.Энхбаатар ахлагчтай Алтанбулаг сум шалгарлаа.  Энэ ангилалд шилдэг тамирчнаар охидоос ХЦСургуулийн А.Анужин хөвгүүдээс Алтанбулаг сумын Б.Энхбаатар нар шалгарав.

Харин 16-18 насны ангилалд охидоос Х.Мөнхцэцэг ахлагчтай ХЦС 1-р баг, хөвгүүдээс А.Батхуяг ахлагчтай ХЦС 1-р баг тэргүүлсэн бөгөөд шилдэг тамирчнаар ХЦС-ийн тамирчин Г.Биндэръяа, хөвгүүдээс ХЦС-ийн тамирчин Ч.Эрдэнэболд нар тус тус шалгарав.
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд