top banner

Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Монголд айлчилна


2018-05-02 09:38:37
Зураг
ШИНЭ ДЕЛИ. /Хиндустан Таймс/. Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнатх Сингх удахгүй Монголд айлчилж, хоёр талын харилцааг бэхжүүлэх төлөвлөгөөг боловсруулна гэж “Хиндустан Таймс” сонин мэдээлэв.

Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Сушма Свараж өнгөрсөн сарын сүүлчээр Монголд айлчилж, өргөн цар хүрээг хамарсан салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон билээ. Энэ нь сүүлийн 42 жилийн хугацаанд Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Монголд айлчилсан анхны тохиолдол болсон юм.

“2015 оны  тавдугаар сард Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлалын үеэр талууд хоёр талын харилцаагаа стратегийн түвшинд хүргэж өргөжүүлэхээр тохиролцсон. Үүнтэй холбоотойгоор одоо хоёр улс олон саллбарт харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн сард Гадаад харилцааны сайд С.Свараж Монгол айлчилсан бол Дотоод хэргийн сайд Р.Сингх удахгүй тус улсад айлчлан хоёр талын харилцааг бэхжүүлэх төлөвлөгөөг боловсруулах гэж байна” гэж Энэтхэгийн засгийн газрын нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн хэлсэн байна.
 
Г.Доржханд


Монгол брэнд