top banner

“Уурхайн ус ба байгаль орчин-2018” сэдэвт онол практикийн хурал болов


2018-05-04 17:28:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Усны салбарын 80 жилийн ойн хүрээнд ШУТИС-ийн Номын санд “Уурхайн ус ба байгаль орчин-2018” сэдэвт онол практикийн хурал боллоо.

Энэхүү хурлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, БОАЖЯ-наас хамтран зохион байгуулсан юм. Хуралд “Монгол орны газрын доорх усны нөөц ба уул уурхай”, “Говийн бүсийн газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээний өнөөгийн байдал болон цаашдын төлөвлөгөө”, “Ашигт малтмалын ордын усжилт, түүний уул уурхайн үйлдвэрлэлд нөлөөлөх нь”, “ Намдайн хөндийн газрын доорх усны зарварчлал”, “Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх ус хуримтлуулах сан байгуулах “Хэрлэн говь” төсөл”, “Уурхайн усны чанар ба хүрээлэгч орчин”, “Усны салбарын бодлого, тулгамдаж буй асуудлууд” зэрэг сонирхолтой илтгэлийг энэ салбарын багш, эрдэмтэн, мэргэжилтнүүд тавьсан юм.

Хурлын төгсгөлд нь тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Д.Өлзий

Монгол брэнд