top banner

Вирус, хорт хавдар, хөгшрөлт, цацраг туяа, хөлдөлтөд өртөхгүй эд эс бүтээж магадгүй


2018-05-04 17:39:36
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Арван жилийн дараа гэхэд вирус, хорт хавдар, хөгшрөлт, цацраг туяа, хөлдөлтөд өртөхгүй эд эс бүтээж магадгүй гэж “Genome Project” төсөл хэрэгжүүлж буй генетикчид мэдэгдсэн тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Энэ нотолгоогоо эрдэмтэд шулуун гэдэсний сөрөг титэм хэлбэрийн нянгийн эд эс дээр явуулсан туршилтаараа бататгаж байна. “Нянгийн геном дээр 321 өөрчлөлт хийсний дараа уг эд эс нь вируст мэдрэмтгий бус болсон. Гэхдээ ургамал юм уу сүүн тэжээлтэн амьтдын геномыг өөрчлөн программчлах нь ихээхэн хүчин чармайлт шаардана. Хүний генийн уураг бүрийг өөрчлөн программчлахад 400 мянган өөрчлөлт хийх шаардлагатай” гэж генетикчид ярьсан байна.
 
Харвардын их сургуулийн анагаах ухааны сургуулийн профессор Жорд Черчийн мэдээлснээр, хүний хорин мянган генээс генетик кодын илүүдэл нэгжүүдийг зайлуулах шаардлагатай ажээ. Арван жилийн дараа гэхэд хүссэн үр дүндээ хүрч, хүмүүсийн генийг цацраг туяа, хөгшрөлт, хүйтэнд мэдрэмтгий биш болгон программчлах боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байна.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд