Дэлхийн агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агуулгын хэмжээ нэмэгджээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
172@montsame.mn
2018-05-07 15:44:42
МОСКВА. /РИА Новости/. Дэлхийн агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агуулгын сарын дундаж түвшин ажиглалт хийж ирсэн түүхэндэх хамгийн их хэмжээнд хүрлээ гэж Калифорнийн их сургуулийн Далай судлалын Скрипс хүрээлэнгийн эрдэмтэд мэдээлсэн байна.
 
Хавайн арлын Мауна-Лоа галт уулын бүс дэх цаг агаар судлалын станцын мэдээ баримтын дагуу энэ оны дөрөвдүгээр сард агаар мандал дахь хүүрсхүчлийн хийн нягтрал 410 ppm байсан нь Далай судлалын Скрипс хүрээлэнгийн эрдэмтэд энэ үзүүлэлтийг бүртгэж эхэлсэн 1958 оноос хойш нүүрсхүчлийн хийн агуулга 30 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
 
2013 онд агаар мандал дахь хүүрсхүчлийн хийн нягтрал нь хүн төрөлхтний түүхэнд анх удаа 400 ppm үзүүлэлтийг давсан байна. Эрдэмтдийн дүгнэлтээр, сүүлийн 800 мянган жилийн туршид энэ үзүүлэлт хэлбэлзэж ирсэн хэдий ч 300 ppm түвшинг хэзээ ч давж байгаагүй ажээ.
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ