Хөгжим бүжгийн их сургуулийнхан хашаандаа мод тарилаа

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2018-05-07 16:49:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатарын хавар-2018” олон улсын найрал дууны наадамд оролцогчид энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор нийгэмд тустай ажил зохион байгуулж байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” ТББ болон Монгол Улсын Консерватор буюу хөгжим бүжгийн их сургуулийнхан хамтран өнөөдөр Монголын урлагийн ууган сургуулийнхаа хашаан дотор мод тарьжээ.

Дашрамд дуулгахад, Байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо хамгаас чухал байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлиг гарснаар мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь улс орон болсон юм.

Д.Өлзий         
Холбоотой мэдээ