“Баруун тайгын хавар”

Фото мэдээ
erdenechimeg@montsame.mn
2018-05-07 22:19:16
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймаг бусад аймгаас ялгагдах онцлог нь зургаа дахь хошуу мал болсон цаан сүргийг өсгөн үржүүлж өнөөдрийн байдлаар Цагааннуур сумын зүүн баруун тайга нийлээд 2230 гаруй цаатай болжээ.
Хөвсгөлийн тайгад цаа ид төллөж байна. Энэ хавар дулаан байгаа учраас гарсан хугаш хурдан бойжиж байгаа гэнэ. Нас гүйцсэн эр цаа бугыг этэр, уналга ачлагын цаа бугыг зарь, эм цаа бугыг мянджиг, төлийг хугаш гэж нэрлэдэг байна. Мянджигийг өдөрт 4-5удаа саадаг бөгөөд нэг удаа ивэлгэж саахад 120-200 грамм тослог ихтэй өтгөн сүү гардаг ажээ.
 
Энэ жил сар шинийн босгон дээр анх удаа хамгийн олон цаатай өрхийг тодруулахад оны эцсээр 150 цаа тоолуулсан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаатан Чулуун овогтой Батбаяр тодорч, анхны “Улсын тэргүүний цаатан” цол хүртсэн нь цаатан иргэдийг дэмжсэн түүхэн шийдвэр болжээ. 
Б.Гантуяа