Далайн усыг цэвэршүүлэх шинэ мембран бүтцийг Хятадын эрдэмтэд зохион бүтээжээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-08 12:17:40
ШАНХАЙ./ТАСС/. Уснаас давсыг нь салгах болон ус цэвэрлэх бусад зориулалт бүхий шинэ төрлийн мембран бүтцийг Хятадын эрдэмтэд зохион бүтээсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Судалгааг Жөзяны их сургуулийн профессор Жан Линь удирдан явуулсан байна.
 
Эрдэмтэд нано хэмжээтэй цулцан болон хоолойноос тогтох мембраныг гарган авч чаджээ. Ус цэвэрлэх зориулалт бүхий уламжлалт материалуудтай харьцуулахад, энэ шинэ материалын дундуур ус 4 дахин илүү хурдтай нэвтэрдэг байна. 
 
Жан Линий ярьснаар, уг шинэ бүтээлийг гэрийн нөхцөлд ус цэвэршүүлэх, үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэрлэх болон далайн усыг цэвэршүүлэхэд хэрэглэж болох аж. Уг төслийг арилжааны зорилгоор хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болжээ.
 
Хятад улс сүүлийн жилүүдэд шинэ технологи боловсруулах, инновацийг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байна. Тодруулбал, БНХАУ-ын Статистикийн ерөнхий газрын мэдээллээр, 2017 онд шинжлэх ухааны судалгаа, туршилт, зохион бүтээх ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 1,75 их наяд юаньд /280 тэрбум ам.доллар/ хүрсэн нь 2016 онтой харьцуулахад 11,6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. 2015 оны эцсийн байдлаар, Хятад улсад эрдэм шинжилгээний салбарт 5,3 сая орчим хүн ажиллаж байна.
 
 Э.Аянзаяа 
 
 
 

Холбоотой мэдээ