Нүцгэн биеийн соёлыг эрхэмлэгч хүмүүст зориулсан нээлттэй хаалганы өдөр болжээ

Дэлхийн мэдээ | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-08 17:23:34
МОСКВА. /Би-Би-Си/. Парис хотод байрладаг Токиогийн Ордон орчин үеийн урлагийн галерейд анх удаа нудист буюу эхээс төрсөн биеэрээ нүцгэн явахыг эрхэмлэдэг үзлийг дээдэлдэг хүмүүст зориулсан нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагджээ.  

Нүцгэн биеийн соёлыг эрхэмлэгч хүмүүст зориулсан уг арга хэмжээнд нийт 161 хүн оролцсон байна. Токиогийн Ордон дахь уран бүтээлүүдийг үзэж сонирхохоор ирсэн зочид хувцасаа тайлан шүүгээнд орхиж, галерейд ирсэн бусад хүний адил нүцгэн явах боломжтой байжээ.

Парисын нудистын холбоо энэ арга хэмжээг магтан сайшаажээ. Өнгөрсөн онд Парис хотын дарга тус хотын зүүн хэсэгт байрлах Венсенскийн цэцэрлэгт хүрээлэнд нүцгэн биеийн соёлыг эрхэмлэгч хүмүүст зориулсан тусгай бүс нээсэн байна.  

“Хүмүүийн сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Нүцгэн биеийн соёлыг эрхэмлэгч хүмүүс саад тотгор учруулж буй дотоод хоригуудаа даван туулж байна” хэмээн Парис хотын нудистуудын холбооны олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Жульен Клод-Пенегри хэлжээ.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ