top banner

Эдийн засгийн комиссын чуулган болж байна


2018-05-09 09:12:04
Зураг
ГАВАНА. (Пренса Латина). Куба улсын нийслэл Гавана хотноо болж буй Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудын эдийн засгийн комиссын XXXVII чуулган дээр Куба улс тус комиссыг даргалах эрхийг хүлээн авсан тухай Латина Пренса агентлаг мэдээлэв.

“Энэхүү чуулган нь манай байгууллагын хамгийн чухал уулзалт бөгөөд хөгжлийн суурь зарчим болох эрх тэгш байдлыг тодорхойлдог билээ” гэж Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудын эдийн засгийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Алисия Барсена чуулганыг нээж үг хэлэхдээ тэмдэглэжээ.

Тус комиссын чуулганы нээлтийн ёслолд Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Карибын тэнгисийн орнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Йюнь Саммер нар оролцсон байна.

Алисия Барсены мэдээлснээр, уг чуулганаар баялгийн хуваарилалтын хувьд хамгийн тэгш бус байдалтай хэвээр үлдсэн энэ бүс нутагт ядуурал, гуйланчлалыг сөрөн тэмцэхэд чиглэсэн чухал асуудлуудыг хэлэлцэх ажээ.

Лу.Батбаяр


Сурталчилгаа
Монгол брэнд