top banner

ФИФА Орост 22 мянган ам.долларын торгууль ногдуулав


2018-05-09 13:43:36
Зураг
МОСКВА. /ТАСС/. Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Санкт-Петербург хотод болсон Орос болон Францын хөл бөмбөгийн шигшээ баг хоорондын нөхөрсөг тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид нь бүдүүлэг авирлаж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан уриа хашгирсантай холбогдуулан Оросын Хөл бөмбөгийн холбоонд Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА 30 мянган швейцарь франкийн (22 мянган ам.доллар) торгууль ногдуулжээ.

ФИФА-гаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “2018  оны гуравдугаар сарын 27-нд Санкт-Петербург хотод болсон Орос болон Францын нөхөрсөг тоглолтын үеэр Оросын хөгжөөн дэмжигчид арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулга бүхий уриа лоозон хашгирсантай холбогдуулан Оросын Хөл бөмбөгийн холбоонд 30 мянган швейцарь франкийн торгууль ногдуулж байна. Уг тоглолтын дүрс бичлэгийг удаа дараалан үзэж, зөвлөлдсөний эцэст ФИФА-гийн Ёсзүйн хорооны гишүүд ийм шийдвэр гаргалаа” гэсэн байна.

Санкт-Петербург хотын Крестовын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Францын баг Оросын багийг 3:1 оноогоор хожсон юм.

Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд