“Бүхнийг ялалтад, бүхнийг фронтод” номыг цахим хэлбэрээр ашиглахыг зөвшөөрөв

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2018-05-09 18:17:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс фашизмын Германтай байлдан ялсны 73 жилийн ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ны өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.
 
Харин энэ дайны үйл явцад монголчууд хэрхэн оролцсон болоод тухайн үедээ ЗХУ ялалт байгуулахад монголчуудын дэмжлэг чухам юу байсан талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун нарын эрдэмтэд олон жилийн турш эрэн хайж ОХУ, Монгол Улсын архивуудад буй түүхийн баримт, тушаал шийдвэр, захидал харилцаа, гэрэл зураг, дүрс бичлэг, тухайн үед хэвлэгдэж байсан сонин хэвлэл, уран зураг, захидал зэрэг холбогдох бүхий л түүхийн материалыг цуглуулж, эмхэтгэсэн байдаг юм.
 
Эдгээр түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун редакторлан эрдэмтэн, түүхчдийн хамт эмхэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран 2015 онд “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” нэртэйгээр гаргасан юм.
 
Харин энэхүү нөр их хөдөлмөрөөр бүтээсэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” Баримт-гэрэл зургийн цомгийг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун Монголын түүх, улс төр, Орос-Монголын харилцаа, цэрэг дайны түүхээр суралцагч аспирант, доктрант, эрдэм шинжилгээний ажилтнууд, сонирхогч хэн бүхэнд зориулан “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номын эхийг цахим хэлбэрээр ашиглахыг зөвшөөрч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим www.president.mn хуудсаас уншихаар оруулжээ.
 
Та номыг эндээс https://www.mediafire.com/file/xyd1zqqjy4l3qyx/front.pdf татаж авч уншина уу.
Холбоотой мэдээ