top banner

Аргентин улс ОУВС-гаас санхүүгийн тусламж хүссэн байна


2018-05-09 18:26:11
Зураг
БУЭНОС-АЙРЕС. /Синьхуа/. Аргентины песогийн ам.доллартай харьцах ханш эрс унаж байгаатай холбоотойгоор санхүүгийн тусламж авах асуудлаар Олон улсын валютын сантай /ОУВС/ удахгүй хэлэлцээ хийж эхлэхээр төлөвлөж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Маурицио Макри мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
М.Макри өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Аргентин улсад эдийн засгийн зогсонги байдлаас гарч, томоохон хямрал нүүрлэхээс урьдчилан сэргийлэх “цорын ганц” арга зам үлдээд байна. Бид эдийн засгийн гүн хямралд орохоос урьдчилан сэргийлэх үүднээс ОУВС-гаас санхүүгийн тусламж хүссэн. Удахгүй ОУВС-тай хэлэлцээ хийж эхэлнэ” гэжээ.

Он гарснаас хойш тус улсын мөнгөн тэмдэгт песогийн ам.доллартай харьцах ханш 25 хувиар унаад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор  тус улсын Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 33.25 хувиас 40 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
 
 
Г.Доржханд


Монгол брэнд