top banner

Ялтын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон гадаадын төлөөлөгчдийн тоо нэмэгджээ


2018-05-10 11:07:11
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр болсон Ялтын олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон гадаадын төлөөгчдийн тоо өнгөрсөн онтой харьцуулбал ихээхэн нэмэгдсэн. Уг чуулга уулзалтад гадаадын зочдыг ирүүлэхгүй байхад чиглэсэн Украины эрх баригчдын хүчин чармайлт үүнд харин ч эерэг нөлөө үзүүлэх шиг боллоо гэж Крымын засгийн газрын шадар сайд, ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Бүгд Найрамдах Крым Улсын байнгын төлөөлөгч Георгий Мурадов “РИА Новости” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
 
Түүний хэлснээр, өнгөрсөн онд энэхүү эдийн засгийн чуулга уулзалтад гадаадын 50 орчим орны 200 орчим төлөөлөгч оролцсон бол энэ онд 70 орчим улсын 550 гаруй төлөөлөгч оролцсон байна.
 
Ялтын чуулга уулзалтыг Оросын болон гадаадын 300 орчим сэтгүүлч сурвалжилж, дэлхий нийтийг Крымын талаархи үнэн бодит мэдээллээр хангажээ.
 
Лу.Батбаяр


Сурталчилгаа
Монгол брэнд